uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 09

Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ

ByambadorjByambadorj


Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг энэ сарын 1-нээс зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ. Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус, дулаанаар хангадаг 167 мянга гаруй айл өрхийн 15-20 хувь нь ус дулааны төлбөрөө төлдөггүй гэдгийг тус газрын инженер Ж.Пүрэвжамц онцолсон байна. Мөн тэрбээр, "цахилгаан эрчим хүчийг айл айлаар нь тус тусад нь тасалж болдог. Гэтэл ус, дулааныг яг тухай айлаар нь тасалж болдоггүй. Тасалсан тохиолдолд байр, орц, тухайн давхрын 9 айлаар ч юм уу хаагдах эрсдэлтэй. Энэ шалтгаанаар иргэд төлбөр төлөх сонирхол нь муу байдаг" гэж тайлбарлав.

Тиймээс хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхүүдийг зээлийн мэдээллийн санд оруулахаар болсон аж.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

1 өдрийн өмнө
Шинэ мэдээлэл
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ