08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
-Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Засаг” танхимд болно.
Үзэсгэлэн:
-Найруулагч, судлаач Б.Баярын “Туурайн цуурай” үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.
-“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-Улаанбаатар болон Солонгос Улсын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.
Хилийн чанадад:
- Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер гэргийн хамт Нидерландын хаан Виллем-Александрын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
- Австри улсын Вена хотноо Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-ныг хүртэл болно.
- Финландын Хельсинки хотноо “Ирээдүйн цагариг хурдасгуур” /Future Circular Collider/ төслийн 12 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 12-ныг хүртэл болно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



